Бид дархлаагаа дэмжихийн тулд зөв хооллож, хангалттай амарч, С витаминыг өндөр тунгаар хэрэглэдэг. Гэхдээ дархлааны системийг дэмжих, хамгийн энгийн арга юу гээч? Тэр бол секс. Сексийн үеэр өвчин үүсгэгч нянг эсэргүүцэх хүний биед хэрэгтэй эсрэг биет үүсдэг байна. Долоо хоногт нэгээс багагүй бэлгийн харицаанд ордог хүн огт хавьталд ордоггүй хүнээс хамаагүй илүү эрүүл, дархлаа сайтай байдаг гэдгийг Пенсильванийн Вилксийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны үр дүн нотолжээ.
Секс хийх нь ганц дархлаа дэмждэг биш юм. Бусад өвчлөлөөс ч урьдчилан сэргийлж чаддаг байна. Тухайлбал:
Цусны даралт бууруулна
Бэлгийн хавьтлын үед биеэс ялгардаг окситоцин нь хүнийг стресснээс салахад тусалдаг бөгөөд стресс нь цусны даралт ихсэхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл. Окситосин нь зөвхөн сэтгэл санааг өөдрөг болгохоос гадна цусны даралтыг багасгаж чаддаг болох нь нотлогджээ.
Секс бол дасгал
Сексийн явцад минутад тав орчим калор зарцуулдаг байна. Идэвхтэй хөдөлгөөнтэй сексийн үед үүнээс ч илүү шатаах боломжтой юм. Тиймээс жингээ хасахаар шийдсэн бол секс танд туслах болно.
Зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлнэ
Секс зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Зүрхний цохилтыг нэмэгдүүлэх гайхалтай арга бөгөөд эстроген болон тестостероны түвшинг тэнцвэртэй байлгахад тусалдаг. Долоо хоногт 2-оос багагүй секс хийх нь эрчүүдийг зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг 2 дахин бууруулдаг.
Өвдөлт намдаана
Секс хийх нь ямар ч өвдөлтийг намдаах амархан арга гэдгийг Нью Жерси мужийн Ратгерсийн их сургуулийн профессор, доктор Б.Комисарук хэлжээ. Дур тавилт нь өвчнийг намдаадаг бөгөөд сексийн үеэр ялгардаг гармонууд үүнд нөлөөлдөг байна. Эмэгтэйчүүдийн толгойн өвчнийг намдаахаас гадна нуруу болон хөлийн өвчинд нөлөөлдөг байна.Нойргүйдлээс сэргийлнэ
Хэрвээ та нойргүйдэлтэй бол секс хийгээрэй. Учир нь сексийн дараа дур тавихад биеэс пролактин даавар ялгардаг. Энэ дааврын тусламжтайгаар бие тайвширч, нойр хүрэхэд нөлөөлдөг.Стресс тайлна
Секс бол ганцхан эрүүл амьдралын жор биш аз жаргалын ч жор юм. Сексийн үеэр тархинаас ялгардаг даавар нь стрессийг бууруулж, тайвшрахад нөлөөлдөг байна. Секс хийхгүй удвал биед ямар нэг өөрчлөлт гарахгүй ч сэтгэл зүйн тогтворгүй байдлыг үүсгэдэг.
Секс бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл хүргэлээ. Хамгийн чухал нь аюулгүй секс юм.