“oohsextoys.mn” нь худалдааны цахим орон зайг бий болгож, цахим худалдааны үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://www.oohsextoys.mn/
- “Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, “Sexmex”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн
- “Албан ёсны гэрээт борлуулагч”- Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг
- Хэрэглэгч нь “Sexmex”-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- “Sexmex” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчдэд хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
- Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд зөвхөн насанд хүрэгч байна.
- Энэхүү Үйлчилгээний нөхцлийг хэрэгжилтэд бид болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Sexmex”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтыг аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ.
- “Sexmex”-ээс Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- “Sexmex”-д бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “Sexmex”-д нэвтрэх боломжтой.
- Sexmex-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрхтэй болно.
- Хэрэглэгч нь “Sexmex”-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч “Sexmex”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд oohsextoys.mn хандан мессэж илгээх боломжтой.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- Sexmex хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Фэм Паувр” ХХК бүрэн хариуцна.
Захиалга хийх хугацаа:
- Хэрэглэгч “Sexmex” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
- Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
- Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
- “Sexmex” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “Sexmex”-ooc мэдэгдэл илгээнэ.
- Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагт, хөдөө, орон нцтагт 48-96 цагийн дотор хүргэнэ.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Sexmex” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
- “Sexmex” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- “Sexmex” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах ямар боломжгүй.
- Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “Sexmex” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
- “Sexmex”-ийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
- Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай.
- Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Sexmex” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
- “Sexmex”-д барааны албан ёсны бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
- “Sexmex” нь 4.9-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь захиалгыг цуцлах, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
Цахим барааны тэмдэгүүд нь бидний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдэгүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
Бидний оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хэрэглэгчийн захиалгын дүн 30 мянган төгрөгөөс дээш тохиолдолд энгийн хүргэлтэд тооцогдох бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор А бүсэд үнэ төлбөргүй хүргэж өгөх бөгөөд Б бүсэд хүргэлт 2000 төгрөг, овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.