Бидний ихэнх нь BDSM гэдэг үгийг сонсохдоо хамгийн түрүүнд Fifty Shades of Grey киног санадаг байх. Хэдий энэхүү алдартай холливуудын кино нь BDSM-ийг өргөн сурталчилж, дэлхийн нийтэд хүмүүсийн анхаарлын татаж чадсан боловч BDSM нь илүү гүнзгий утгатай бие махбодын, сэтгэл санааны буюу оюун ухааны харилцаа юм.
- Тэгвэл BDSM гэж яг юу вэ?
- Хэн BDSM-ээр занималддаг вэ?
- Тэд юу хийдэг вэ?
- BDSM хийдэг хүмүүст энэ нь яаж нөлөөлдөг вэ?
Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрэгчдийн 2-62 % орчим хүмүүс хэзээ нэгэн цагт, амьдралынхаa туршид BDSM-ийг хийж эсвэл туршиж үзсэн байна. Ийм харьцангуй хувь байгаа нь эргэлзээтэй санагдаж байна уу? Тэгвэл судалгааг Австрали улсад 2008 онд явуулахад эмэгтэйчүүдийн 1.3%, эрэгтэйчүүдийн 2.2% нь “ТИЙМ, ТУРШИЖ ҮЗСЭН” гэж хариулсан байхад 2015 онд асуухад эмэгтэйчүүдийн 64.6 %, эрэгтэйчүүдийн 53.3 % нь бэлгийн харьцаандаа давамгайлах тухай уран зөгнөл илэрхийлдэг байсан ба эмэгтэйчүүдийн 46.7 %, эрэгтэйчүүдийн 59.6 хувь нь хэн нэгэнд бэлгийн замаар захирагдаж, түүгээрээ таашаал авч байсангаа илэрхийлсэн байна. Хүмүүс илүү нээлттэй болсон гэсэн үг уу? Бэлгийн таашаалаа чөлөөтэй, санаа зоволтгүй илэрхийлдэг болсон байж магадгүй юм.
BDSM-д дуртай хүмүүс өвчтэй юу?
Зигмунд Фройд-ийн хувьд “Тийм ээ” гэсэн хариулт тодорхой байсан бөгөөд Садизм, Масохизм-ийг сонирхож буй хэн бүхэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ нь З.Фройд ба түүний хамтрагчид энэхүү асуудалд эмчилгээ хийдэг байсан юм.
Тэгэхдээ саяхны судалгаа өөр түүхийг өгүүлж байна.
Памела Конноли BDSM-ээр хичээллэдэг хүмүүсийн сэтгэл зүйг судалсан байна. Норматив төвшинтэй (энгийн бэлгийн харьцаатай) хүмүүстэй харьцуулахад ТЭД-ний сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр, гэмтлийн дараах согог(пост траума), сэтгэлзүйн садизм, параной зэрэг өвчний төвшин нь харьцангүй бага байсан.
Үүнтэй адил Андреас Висмейер, Марсель ван Ассэн нар BDSM-ээр хичээллэдэг бусад хүмүүстэй харьцуулж, тэдний хувийн шинж чанарт харьцуулалт хийсэн байна. Тэдний үр дүнгээс харахад BDSM дадлага хийдэг хүмүүс Экстраверт (гадагшаа сэтгэлгээ), ухамсартай байдал, ямарваа нэгэн зүйлд туршихад сониуч, субъектив сайн сайхан байдал өндөртэй байгааг харуулсан байна. ТЭД мэдрэлийн эмгэг, татгалзах мэдрэмж багатай байсан.
Гэвч садизм, масохизмд орсон хүн бүхэн үүнийг сэтгэлзүйн хувьд эрүүл шалтгаанаар хийдэг гэсэн үг биш юм. Сэтгэцийн эмгэг оношлох газар бэлгийн замын садизм болон масохизмыг сэтгэл зүйн эмгэг гэж диагноз хийдэг. Тэр нь түншүүд хоорондоо тохиролцоогүй мөн бие биендээ таашаал гэхээс илүү өвдөлт мэдрүүлдэг, эрүүл мэндээр хохироосон тохиолдолд эмгэг гэж үздэг байна. Харин хосууд тохиролцож, бие биенийхээ хязгаарыг давахгүй харилцан ойлголцсоноосоо хэтрэхгүй байгаа BDSM харилцааг эмгэгт тооцдоггүй.
Тэд юу хийдэг вэ?
- Бие махбодын хязгаарлалт (боолт, хүлээс, гав, гинж )
- Өвдөлт мэдрүүлэх (алгадах, ташуурдах, арьс хавчих)
- Доромжлох (үгээр доромжлох, загнах, тушаах)
BDSM гэж юу вэ? Үүнийг хийдэг хүмүүс ямар нөлөө авдаг вэ?
Үүний талаар бэлгийн хүмүүжүүлэгч, багш ба дасгалжуулагч Лола Жеан тайлбарлахдаа “BDSM-ийг 3 дэд ангилалд хувааж болно тэр нь
- Эрх чөлөөний хязгаарлалт/ Сахилга бат (Хоолой боолгуулах, хүлүүлэх гэх мэд бие сэтгэлийнхээ эрх мэдлийг хэн нэгэнд даатгах)
- Ноерхол/ Захирагдах байдал (Эзэн боолын харилцаа адил, нэг нь нөгөөдөө захирагдах, үгэнд нь орох)
- Садизм/ Масохизм (Өвдөлт өгч эсвэл өвдөлт хүлээн авж таашаал авах)” гэж Жеан Elite Daily-д хэлэв.
BDSM нь эдгээр үгсийн товч хэлбэр буюу эдгээр тодорхойлолтуудтай холбоотой бүх төрлийн харьцааг тодорхойлдог. Энэ харилцаанд хүлэгдсэн, захиалгыг дагаж мөрдөж байгаа хүнийг доод гэж нэрлэдэг. Өдөөлт, захиалга, даалгавар өгдөг хүнийг дээд гэж нэрлэдэг.
Хүмүүс BDSM харилцааг энгийнээс гажууд гэж ойлгодог. Тийм ээ, энэ бол мэдээж уламжлалт харилцаанаас өөр хэлбэрийн харилцаа юм.
BDSM-ийг заавал сэкс үйлдэлтэй холбож болохгүй, сэксгүй ч үүнийг гүйцэтгэж болно. Бие махбодоос гадна сэтгэл зүйн эрх мэдэл дээр тулгардаг харилцаа гэж ойлгох нь зөв болов уу. BDSM-ын дүрд хувирч, эрх мэдлийн хүрээнд бие биетэйгээ тоглолт хийх нь сэксийн оршил гэхээс илүү сэрлийг өдөөж, хосууд бие биендээ улам илүү татагдахад тус болдог. Энэ явдлыг сэтгэл зүйч нар үйлдэл дээр нь олон түншүүдээс судалгаа шинжилгээ хийсний үр дүнд ДЭЭД болон ДООД түнш хоёулаа ухамсрын төвшинд өөр өөр төлөв байдалд шилждэг (дүрдээ ордог) ба ингэснээр илүү гүнзгий бие биенийхээ сэтгэл зүйд нэвтэрдэг гэж дүгнэсэн байдаг.
Энэхүү харилцааг бэлгийн амьдралдаа дадлага болгодог хосууд хамгийн гол нь харилцан тохиролцсоны дүнд хийнэ. Учир нь BDSM их бага хэмжээний өвдөлт, бие махбодын дарангуйлал, боолчлолын хэлбэрийг агуулдаг тул аль аль талдаа ойлголцож, хэмжээ хязгаараа тогтоож, бие биендээ итгэх нь ийм харилцааны мөн чанар юм.
Хамтрагчдаа нохойн гинж зүүлгэх, бэлгийн боол болгох, 4 хөллөж мөлхүүлэх нь BDSM-д суурилсан янз бүрийн үйлдлүүдийн хэдхэн жишээ нь юм.
BDSM-д юу чухал вэ?
1. Дур таашаалыг хамт эдлэх
BDSM нь яг үнэн хэрэгтээ бэлгийн харьцааг сонирхолтой, сэтгэл ханамжтай, бүтээлч байдалтай холбодог. Үүний цаана давамгайлагчийн үүднээс доод хүнээ ойлгох, хүчин чармайлт гаргах, хариуцлагатай хандах харин доод хүний зүгээс хүлцэнгүй хандах, эмзэг байдлаа мэдрүүлэх, хязгаараа мэдрүүлэх гэх мэт олон хүчин зүйлс бий.
Эрүүл BDSM-ийн харилцаанд бүх хамтрагчид бие биендээ таашаал өгөхийг хамгийн туруунд зорьдог. Бие махбодийн хүчирхийлэл, хүсээгүй өвдөлтийг мэдрүүлэх нь BDSM-ийн дүрмээс гажууд зүйл юм. Ноён боол хоёрын харьцааны үндэс нь бие биенийхээ хэрэгцээг хангах, бие биендээ таашаал өгөх, халамж тавих мөн хоёулангийн хувьд бүх зүйл окэй гэсэн үйл явцаа мэдүүлэхэд оршдог. Порно кино аливаа сэксийн харилцааг, BDSM байтугай энгийн сэксийг ч мөн адил хүчирхийлэлтэйгээр дүрсэлж харуулдаг. Тэр тусмаа BDSM-ийг бүүр ч илүү давсалж харуулдаг учраас хүмүүс буруу ойлголт тээж явдаг.
Та BDSM-ийн хөнгөн аль эсвэл хүнд хэлбэрийг турших хүсэлтэй байгаа бол хамгийн түрүүнд хамтрагчтайгаа ойлголцох хэрэгтэй. Өөрийнхөө хүсэл, хил хязгаарынхаа талаар чинь сэтгэлээсээ ярилцах нь та хоёрын харилцаа холбоог бэхжүүлэхэд тусална.
2. BDSM, зөвшөөрөл буюу аюулгүй үгс
Энэхүү харилцааг тогтмол ашигладаг хүмүүс аюулгүй үгийг (safe word) нэвтрүүлэх нь түгээмэл байдаг. Энэ нь харилцан бие биедээ бүх зүйл хэвийн байгаа эсэхийг таниулах зорилготой ашигладаг үгс. Энэ үгсийг та партнертайгаа өөрөө шийдэж болно. Сэкстэй огтхон ч хамаагүй үг байсан ч болно. Хэрвээ таны өвдөлт ихсэх, танд таагүй байгаа тохиолдолд аюулгүйн үгээ ашиглаж бүх зүйлийг зогсоож болно. Хэрвээ BDSM-ийн хүнд хэлбэрийг ашиглахгүй, нүд боох, хөнгөн хүлээс хийх, сэксийг тачаангуй гэх мэтчилэн зүйлсийг хийдэг бол аюулгүй үг танд хэрэггүй.
3. Давамгайлагч/ Ноен байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та хоерын хэн нь давамгайлагч хэн нь хүлцэнгүй дүрд тоглохоо шийдэх хэрэгтэй. Хоёүлаа харилцан үүргээ сольж тоглох нь туйлын чухал бөгөөд ингэснээр та хоёр хоёулаа бие биенийхээ бэлгийн эрхийг удирдаж байгаагаа мэдрэх болно. Энгийнээр хэлэхэд давамгайлагч нь ур чадвар, хүч чадлаа доод хүндээ харуулах болно.
Давамгайлагчид ташуурдах, алгадах, хүлэх, хавчих эрх бий. Харин захирагдагч зөвхөн давамгайлагчийн үгэнд орохоос гадна өөрөө удирдах, шийтгэл өгөх хэлбэрийг өөрчлөхийг ч шаардаж болдог
4. Захирагдагч байх нь юу гэсэн үг вэ?
Захирагдагчийн байр суурь итгэлцэл, нэгнээсээ суралцах дээр тогтдог. Энэ нь хайртай хүндээ оюун санааныхаа жолоогоо удирдуулж, бие махбодoo бүрэн даатгаж байгаа юм. Захирагдагч нь хяналтаас татгалзаж өөрийнхөө дуу хоолойг нөгөө хүндээ даатгаж байна гэсэн үг.
Хүлцэнгүй тал үргэлж тэнцвэртэй байдлыг эрхэмлэж, бэлгийн харьцааг хүсэл сонирхлын хязгаараа хэтрүүлэхгүйгээр удирдаж чаддаг байх ёстой. Хэрвээ таагүй байгаагаа илчлэхгүй бол дахиж BDSM хийхийг хүсэхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Таашаал авах нь чухал зүйл учраас хэрээс хэтэрсэн дурсамжтай хоцорч болохгүй. Хэрэв таны хамтрагч шударга бус хандаж байгаа мэт санагдах бол хязгаараа сайн тогтоож өг. Энэ бол ялагдагчгүй тоглоом юм.
Эхлэн суралцаж буй хосууд эхний хэдэн удаа дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орхиж бие биендээ анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Аливаа дүрд дасахад цаг хугацаа шаардагдана.
Тиймээс энгийн нүдний боолт, нүдний скотч, үслэг гав гэх мэт зүйлсээс эхэлж болно. Хамгийн чухал мэдрэхүйг хязгаарлахаас эхэлбэл яаж байна?
Партнерынхаa нүдийг боож гарт нь гав зүйсэн байхад таны биед хүрэхийг хүссэн ч боломжгүй байдалд хүрнэ. Мөн таныг мэдэж байгаа боловч таныг харахгүй байгаа байдал түүнд илүү нууцлаг мэдрэмж төрүүлэх болно. Ta BDSM-ийн дараах тоглоомуудыг сонирхоод үзээрэй (BDSM-ийн цэс)