Секс бол эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүний сэтгэл зүй, бие махбодын хамгийн дээд таашаал. Тогтмол секс нь стресс, ядаргаа, таргалалт, хөгшрөлт, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Бид сексийг ихэвчлэн оройн цагаар хийдэг. Энэ нь хувь хүний амьдралын хэв маягаас шалтгаалдаг. Энэ удаа “өглөөний секс”-ийн онцлог ач тус, бие махбодод өгөх эерэг нөлөөллүүдийг онцолж байна.
Белфастын хатан хааны их сургуулийн сексологичид өглөөгүүр секс хийхийг зөвлөжээ. Долоо хоногийн гурван өглөө секс хийвэл зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 2 дахин багасаж, эрүүл саруул аз жаргалтай амьдралын үндэс болдгийг нотолжээ. Учир нь өглөөний сексийн үеэр аливаа өвчнийг эсэргүүцэх дархлааны тогтолцоог бий болгодог “Iga” /Immunoglobulin/ хэмээх даавар ялгардаг байна.
Түүнчлэн өглөөний сексээр өглөөний дасгалыг орлуулж болохыг эрдэмтэд нотолжээ. Сексийн үеэр бие махбодын булчингууд бүгд ажилладаг. Булчингаас гадна дотор эрхтнүүдэд ч эерэгээр нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг хэвийн байхад нөлөөлдөг аж.
Бие махбодын эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлдөг байна. Байнгын хавьтагчтайгаа бэлгэвчгүй секс хийдэг эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь ховор байдаг бөгөөд сарын тэмдгийн өмнөх синдромыг багасгадаг. Мөн Америкийн сэтгэл судлаач Гордон Гэллал бэлгэвч хэрэглэсэн хэрэглээгүй нийт 293 эмэгтэйн дунд сэтгэл санааны талаар судалгаа хийжээ. Бэлгэвч хэрэглэдэггүй бүсгүйчүүд сэтгэл санааны хямралд орох нь бэлгэвч хэрэглэн секс хийдэг эмэгтэйчүүдээс маш бага байжээ. Тайлбар нь эрэгтэй хүний үрийн шингэнд агуулагддаг даавар нь үтрээнд орсноор эмэгтэйн даавруудын ялгарлыг зохицуулж байдаг.
Өглөөний сексийн үеэр дур тавих нь эстроген дааврыг ялгаруулж, арьсны бүтэц, өнгө болон үсэнд хэрэгтэй амин дэм, тэжээлийг өгдөг. Сексийн үеэр цусны эргэлт сайжирснаар арьсанд очих хүчилтөрөгчийн хэмжээ ихэсдэг учраас үс, арьсыг толигор, зөөлөн болгодгийг “Uwire University of Wisconsin Madison” сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ.