Үтрээний тос-Lubricant

ЗОРИЛГО НЬ ЮУ ВЭ? 

Эмэгтэй хүн бэлгийн дур хүсэл нь хөдлөхөд үтрээ өөрөө өөрийгөө чийглэж байдаг. Харин зарим эмэгтэйчүүд бараг чийгшил өгдөггүй онцлогтой байдаг. Энэ нь гормоны өөрчлөлт, цэвэршилт, хөгшрөл, эм уусны үр дүнд таны бие өөрөөсөө чийгшил бага ялгаруулдаг. Энэ тохиолдолд чийгшил өгөх тосгүйгээр бэлгийн хавьталд орох нь өвдөлт мэдрэх, үтрээний салст бүрхэвчийг гэмтээхэд хүргэдэг. үтрээнд зориулсан хиймэл тос нь ийм л учраас танд зайлшгүй хэрэгцээтэй болох юм.

Үтрээний тос нь сэрэл өдөөх, бэлгийн таашаал авах, үтрээний арьсыг зөөлөн байлгах, хамгийн чухал нь үрэлтийг багасгахад тусалдаг. Tосыг дараах онлайн дэлгүүрээс худалдан авах боломжтой.

ХЭНД АШИГТАЙ ВЭ? 

Өөрөө байгалиараа чийгшил өгдөг ч бай, үтрээний тос хэрэглэсэн ч бай, үтрээ нь чийгтэй л байх нь хүн бүрд чухал юм. Хэрэв таны үтрээ бэлгийн харьцааны туршид хуурайшаад байдаг бол тосолгоо таньд тус болно. Бэлгийн хавьтлын өмнө үтрээгээ чийгшүүлэх нь загатнах, халуу төөнөх болон бусад тавгүй байдлаас таныг сэргийлэх юм.

Дараах нөхцөлд үтрээ хуурайшдаг байна

  • Зарим төрлийн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа үед/Антигистамин,антидепрессант / 
  • Өдөр тутмын усны хэрэглээ нь бага эсвэл шингэн алдсан тохиолдолд 
  • Дааврын эм ууж байгаа тохиолдолд 
  • Тамхи татдаг байх 
  • Хөхүүл байх 
  • Цэвэршилтийн үед 
  • Химийн эмчилгээтэй байх зэрэг үеүдэд. 

Зарим тослогооны материал нь бэлгийн үйл ажиллагааг сайжруулах, сэрлийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдсэн байдаг. Хэрэв та шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсвэл үтрээний тосыг ганцаараа /өөрийн бяцхан найзтайгаа гэсэн үг шүү дээ/ эсвэл хамтрагчтайгаа хэрэглээд үзвэл илүү их таашаал авах болно.  

ЯМАР ТӨРЛӨӨР ТУРШИХ ВЭ? 

Хэрэгцээнээсээ хамаарч төрөл бүрийн чийгшүүлэх тоснууд байдаг. Нөхцөл байдлаас хамаарч эсвэл өөрт таалагддагийг хэрэглэх нь таны сонголт юм. Та анх удаа худалдан авч байгаа, цуглуулгадаа нэмэхийг хүсэж байгаа эсэхээс үл хамааран танд зориулж баталгаатай чийгшүүлэх тоснууд маш их бий. 

Усанд суурьтай тос 

Усанд суурилсан тос хамгийн түгээмэл байдаг. Тэдгээр нь хоёр төрлийн байдаг

  • Бага зэрэг чихэрлэг амттай нь/глицеринтэй 
  • Ямар нэгэн амт үнэр байхгүй /глицерингүй. 

Давуу талууд 

  • Усан суурьтай тос нь арай хямд, илүү элбэг, бэлгэвчтэй хамт хэрэглэхэд аюулгүй, цагаан хэрэглэл дээр ямар ч толбо үлдээдэггүй. 
  • Глицерин агуулаагүй бүтээгдэхүүн нь үтрээнд реакц өгдөггүй. Мөн удаан хадгалагддаг. 

Сул талууд

  • Амттай эсвэл халаах зориулалттай тос нь ихэвчлэн глицерин агуулдаг. Хэдийгээр эдгээр бүтээгдэхүүнүүд нь давуу талтай боловч хурдан хатдаг. Чихрийн агууламжтай учраас мөөгөнцрийн халдвард багахан нөлөөтэй байдаг. 
  • Глицерингүй тос нь гашуун амттай байдаг тул хэрэв та амаар болон үтрээгээр бэлгийн харьцаанд орохыг хүсэж байвал энэ нь сайн сонголт биш байж магадгүй юм. 
  • Аль ч төрөл нь удах тусам наалдамхай болж хувирдаг. 

Туршиж үзэх бүтээгдэхүүн 

Силикон суурьтай тос 

Силикон дээр суурилсан тос нь үнэргүй, амтгүй, гулгамтгай, гөлгөр байдаг. 

Давуу талууд
  • Энэ нь бусад тоснуудыг бодвол хамгийн удаан хугацаанд үйлчилдэг. Усан суурьтай тос шиг олон дахин түрхэх шаардлага гарахгүй. 
  • Латекс бэлгэвчтэй хамт хэрэглэхэд аюулгүй бөгөөд хэрэв та шүршүүрт орохдоо таашаал авах хүсэлтэй бол энэ төрлийг нь сонгох нь найдвартай.  
Сул талууд 
  • Силикон суурьтай тосны зарим давуу талууд нь бас сул талууд болдог. Энэ төрлийн тос нь удаан тогтоцтой боловч угаахад хэцүү, саван заавал ашиглах шаардлага гардаг.  
  • Силикон суурьтай тосыг силикон материалтай  томчуудын тоглоомд ашиглахыг зөвлөдөггүй, учир нь эвдрэх аюултай байдаг. 

Туршиж үзэх бүтээгдэхүүн 

Тосон суурьтай тос 

Тосонд суурилсан тос нь байгалийн (Кокосын тос эсвэл цөцгийн тос) ба синтетик (газрын тос эсвэл вазелин) гэсэн 2 төрлийн тос байдаг. 

Ерөнхийдөө тосон суурьтай тосыг ашиглахад аюулгүй, хямд, хялбар байдаг. Гэхдээ хэрэв та боломжтой бол эхлээд усан суурьтай тосыг сонгоорой. Тосон суурьтай тос нь таны арьсыг цочроож, цагаан хэрэглэлд толбо үүсгэх магадлалтай байдаг. 

Давуу талууд 

  • Байгалийн гаралтай тоснууд нь:  авокадо, наргил модны самар, ургамлын, чидун жимсний тос зэрэг байх ба бэлэг эрхтэн массаж болон бүх төрлийн бэлгийн харилцаанд таатай байх болно. Мөн идэхэд болон үтрээнд ямар ч аюулгүй байдаг. 
  • Синтетик тос нь биеийн тостой ижил ба эрэгтэйчүүд илүү хэрэглэхийг зөвлөдөг байна. 

Сул талууд 

Байгалийн гаралтай тос 

  • Байгалийн ба синтетик тос нь латекс бэлгэвчийг цоолох, цагаан хэрэглэлд толбо үүсгэх боломжтой. 
  • Нийлэг бүтээгдэхүүн учир таны үтрээг цочроож болзошгүй. Мөн цэвэрлэхэд төвөгтэй учраас яваандаа үтрээнд халдвар үүсгэх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй.  

Одоо үед байгалийн гаралтай тосыг компаниуд байгальд ээлтэй материалуудыг ашиглан гаргаж авах болсон.  

Давуу талууд 

  • Байгалийн гаралтай тос  нь эрүүл мэндэд эрсдэлгүй, түгээмэл хэрэглэгддэг. Мөн органик орц найрлагыг ашигладаг тул хүрээлэн буй орчинд илүү сайн бас үтрээнд аюулгүй байдаг. 

Сул талууд 

  • Байгалийн гаралтай тос нь хадгалах хугацаа богино байх талтай, бас бусад тосноос илүү үнэтэй байх хандлагатай байдаг.

Өөрт тохирох тосыг сонгохдоо анхаарах зүйлс

Үтрээний тосыг үр дүнтэй ашиглах “зөв” эсвэл “буруу” арга гэж үнэхээр байдаггүй.

Гэхдээ анхаарах зүйлс гэвэл:

  • Толбо үүсэхээс сэргийлж алчуураа тавиарай. 
  • Түрхэхээсээ өмнө гартаа байгаа тосоо үрж халаана. 
  • Сэрэл өдөөх зорилгоор сексийн өмнө хэрэглээрэй 
  • Секс тоглоом эсвэл бэлэг эрхтнийг оруулахаасаа өмнө түрхэнэ 
  • Бэлэг эрхтэн эсвэл секс тоглоомон дээрээ мөн түрхээрэй 
  • Сексийн үеэр шаардлагатай бол дахин түрхээрэй 

Гаж нөлөө бий юу? 

Ихэнх тосуудад ямар ч гаж нөлөө байдаггүй. Гэхдээ та харшилтай бол хэрэглэх бүтээгдэхүүний орц найрлагыг шалгана уу. 

Эцэст нь хэлэхэд таны сексийн амьдралд илүү их тав тух, таашаалыг нэмэгдүүлэх, зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн бол үтрээний тос юм. Зүгээр л өөрт тохирохыг хэрэглээд үз. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *