Үтрээний микробиом гэж юу вэ?
- Хүрээлэн орчин болон тухайн орчинд амьдарч буй амьд зүйлсийн нэгдмэл тогтолцоог экосистем гэдэг бол, микробиом нь үтрээний экосистем юм.
- Харин үтрээн доторх бактериуд нь таны үтрээний экосистемийг бүрдүүлэгч чухал хүчин зүйлс юм.
Таны эрүүл мэндэд гэдэс доторх ашигтай бактери чухал гэдгийг та сайн мэдэх байх. Харин үтрээнд амьдардаг ашигтай бактери болон тэдний үүргийн талаар та хэр их мэдэх вэ?
Тэгвэл үтрээний сайн бактери нь
- Муу бактерийн халдварын эсрэг тэмцэх
- хорт хавдар тусах магадлалаас сэргийлэх
- жирэмслэх, үр тээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг
Үтрээний сайн бактери гэж юу вэ?
Үтрээний микробиом бол таны үтрээнд амьдардаг бактери, мөөгөнцөр болон бусад бичил биетний экосистем юм. Таны үтрээний микробиомыг бүрдүүлдэг хэд хэдэн өөр төрлийн бактери байдаг боловч хамгийн чухал нь лактобацилли юм. Лактобациллийн ачаар үтрээ өөрийгөө цэвэрлэдэг. Энэхүү сайн бичил биет, халдвар хамгаалагчийг үржүүлснээр эрүүл үтрээг бий болгох юм.
Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн үтрээнд лактобацилли давамгайлдаг бөгөөд энэ нь стрыптококкус, E.coli зэрэг эмгэг төрүүлэгчдийн дайралтын эрсдэлийг бууруулдаг. Жирэмсэн үед үтрээний микробиом дахь лактобациллийн хэмжээ бага байх нь дутуу төрөлт, зулбалт гэх мэт жирэмсний хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Үтрээний рН-ийн тэнцвэргүй байдал юунаас болдог вэ?
Үтрээнд орсон бүхэн үтрээний микробиомыг тасалдуулах чадвартай байдаг.
Үтрээний микробиомын хамгийн том эмгэгүүд.
- Эрүүл ахуйн бүтээгдэхүүн
Үтрээний угаалга, үнэр дарагч, угаалгын сав нь үтрээний орчныг шүлтлэг болгож, муу бактерийг авах боломжийг олгодог. Хэт их угаах нь эрүүл нянг үгүй хийж, улмаар хортой эмгэг төрүүлэгчдийг оршиход хялбар болгодог. Нэгэн судалгаагаар үтрээний угаалга хийдэг эмэгтэйчүүд BV /янз бүрийн бактерийн гаралтай, үтрээний салст бүрхэвчийн үрэвслийн шинж тэмдэггүй боловч муудсан загас шиг үнэртэй болж өвчлөх нь их байдаг байна.
“Цэвэр” үтрээ гэдэг нь зүгээр л сайн бактериудын баланс гэдгийг ойлгох нь маш чухал юм “гэж эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөж, судалгаа ч харуулдаг байна. Бүх бактериудыг арчиж хаях нь байдлыг улам дордуулна. Мөн таны үтрээ дархлааны эсээр дүүрэн умайн хүзүүний шингэн ялгаруулж өөрийгөө цэвэрлэдэг. Ихэнх эмэгтэйчүүдийн эмч нар дотоод цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг зөвлөөд байдаггүй.
Таны үтрээнд бас биеийн температуртай (37ºC) байдаг бөгөөд түүнээс илүү дулаан байх нь муу бактери, мөөгөнцрийн үржлийн төгс орчинг бүрдүүлдэг. Тиймээс, сүүлийн үед интернетээр тархаад буй мэдээлэл болох үтрээг уураар жигнэх гэр эмчилгээнээс зайлсхийхийг бид зөвлөж байна.
- Антибиотик
Өргөн хүрээгээр үйлчилдэг антибиотикууд нь үтрээний микробиомын бүтцийг өөрчилж чаддаг. Тэд зөвхөн муу бактериудыг арилгахаас гадна лактобациллийг арилгаж, муу бактерийг үржүүлэх боломжийг олгодог. Антибиотикийг хэтрүүлэн хэрэглэх нь муу бактерийг илүү тэсвэртэй болгож халдварыг эмчлэхэд илүү төвөгтэй болоход хүргэдэг.
- Бэлгийн харьцаа
Эрэгтэй түнштэйгээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь БЗХӨ эсвэл хүсээгүй жирэмслэлтээр өвчлөх эрсдэлтэй төдийгүй таны үтрээний микробиомд нөлөөлж, үтрээний рН-ийг өөрчилдөг. Үрийн шингэн нь шүлтлэг рН агуулдаг тул үтрээний орчныг хүчиллэгжүүлэх чадваргүй болгодог. Энэ нь эрүүл бактерийг алж, муу бактерийг үржүүлэх боломжийг олгоно. Тиймээс хамгаалалт үргэлж ашиглах нь та болон таны түншийн эрүүл мэндэд тустай!
- Тампон
Тампон нь муу бактерийн үржил шимт газар болох төдийгүй дархлааны системээс нуугдах боломжийг олгодог. Ийм учраас тампоныг 8-аас дээш цаг хэрэглэхгүй байх хэрэгтэй ба муу бактерийг үржүүлэх таатай нөхцөл бүрдүүлдэггүй материалтайг сонгон хэрэглэх нь чухал юм.
- Сарын тэмдэг
Сарын тэмдгийн цус бага зэрэг шүлтлэг рН -тэй (ойролцоогоор 7.4 орчим) байдаг тул удаан хугацаагаар эсвэл жигд бус цус алдах нь таны үтрээний орчныг хүчиллэггүй болгож, улмаар муу бактерийг авах боломжийг олгодог.
- Жирэмслэхээс хамгаалах арга
Жирэмслэхээс хамгаалах зарим хэлбэрүүд буюу жирэмслэхээс хамгаалах бэлдмэл (COCP), спираль зэрэг нь Бактерийн вагиноз /янз бүрийн бактерийн гаралтай, үтрээний салст бүрхэвчийн үрэвслийн шинж тэмдэггүй боловч муудсан загас шиг үнэртэй/ гэх мэт халдвар авах эрсдэлд хүргэж болзошгүй юм.
Та үтрээний пробиотик хэрэглэх ёстой юу?
Хүмүүс гэдэс ходоодондоо сайн бактери хэрэглэх дадал хэвшилтэй болсон боловч үтрээгээ хэрхэн арчлах талаар сайн мэддэггүй.
Пробиотикууд нь одоогоор мөөгөнцөр ба бактерийн вагиноз зэрэг эмэгтэйчүүдийн өвчлөлийг эмчлэх зориулалттай биш боловч энэ чиглэлээр хийсэн судалгаа нь маш ирээдүйтэй юм. Хэрэв таны үтрээний микробиом нян багатай байх вий гэж санаа зовж байгаа бол пробиотик бэлдмэл нь үтрээнд байгаа лактобациллийг нөхөж өгдөг, ялангуяа амаар биш үтрээндээ хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Пробиотик бол таны сайн бактериудад туслах маш сайн арга юм. Харамсалтай нь зохих ёсоор туршигдаагүй маш олон пробиотикууд зах зээл дээр байдаг. Тэдгээр дунд хор хөнөөлтэй, чанаргүй нь ч бий үр дүнтэй нь бий. Тэгэхээр өөрийнхөө мөнгийг үр дүнтэй зарцуулахын тулд сайн шалгаж авна уу.
Товчоор хэлбэл:
- Үтрээний микробиом бол таны үтрээнд амьдардаг бактери, мөөгөнцөр болон бусад бичил биетний экосистем юм.
- Лактобацилли нь таны үтрээг эрүүл байлгадаг эрүүл нян юм. Тэд эмгэг төрүүлэгчдийн өсөлтийг саатуулдаг сүүн суурьтай хүчил үүсгэдэг.
- Лактобацилли нь халдварыг зогсооход шаардлагатай үтрээний хүчиллэг рН-ийг хадгалдаг.
- Таны үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэдэг бөгөөд дотоод цэвэрлэгээ /нэмэлт бүтээгдэхүүн/ хийх шаардлагагүй. Ариутгагч болон үтрээний дотоод эрүүл ахуйн бүтээгдэхүүн хэрэглэх нь үтрээний микробиомыг лактобациллигаас салгадаг. Үтрээ болон хэлүүг угаах хамгийн сайн арга бол халуун бүлээн усаар угаах юм.
- Үрийн шингэн нь шүлтлэг шинж чанартай бөгөөд үтрээний микробиомын хүчиллэг чанарыг сулруулдаг тул бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч заавал хэрэглээрэй!