Эрчүүдийн бэлэг эрхтний ариун цэвэр

Эрчүүдийн бэлэг эрхтний ариун цэврийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Бэлэг эрхтэн цэвэр цэмцгэр байх нь эрүүл мэндтэй шууд холбоотой учраас энэ талаар ярилцахгүй орхиж болохгүй. Бэлэг эрхтнээ байнга шалгаж байх нь зөв бөгөөд жилдээ нэг удаа мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч байхад буруудах зүйлгүй.

Эрэгтэй хүн бэлэг эрхтнээ өдөрт 2 удаа халуун бүлээн усаар угааж цэвэрлэж байхыг эмч нар зөвлөдөг. Угаахдаа далд байдаг хэсгүүдийг ч үлдээлгүй угаах ёстой. Цэвэрхэн байхдаа үнэргүй байдаг ч эрхтнээ угаалгүй удсанаар нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг байна. Бэлэг эрхтэн орчмын хэсэг чийглэг байдаг тул байнгын цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэж байх нь чухал юм. Ингэснээр элдэв төрлийн бэлгийн замын өвчин болон үрэвсэлт өвчнүүдээс өөрийгөө болон хамтрагчаа хамгаалах боломжтой юм.

Эмэгтэй бэлэг эрхтэн нь байгалиасаа өөрийгөө цэвэрлэх зохицуулалттай байдаг бол эрчүүдийнх тийм биш. Гар хангалга, секс хийсний дараа заавал бүлээн усаар угаах шаардлагатай бөгөөд угаах боломжгүй бол үнэргүй нойтон сальфеткаар арчвал зохистой. Угааж цэвэрлэхгүй бол бэлэг эрхтний арьс дунд үлдсэн үрийн шингэн хатаж нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ингэснээр хамтрагчаа өөрөө ч мэдэлгүй элдэв төрлийн үрэвслийн өвчтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Бага насны эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтнийг шамлаж угааж болохгүй. Шамлаж угааснаар тээрхийг гэмтээх, өвдөлт үүсгэх  эрсдэлтэй байдаг. Харин насанд хүрэгчид бэлэг эрхтнээ шамлаж угаах шаардлагатай бөгөөд ингэж угаахдаа саван эсвэл шингэн гель хэрэглэхгүй байхыг зөвлөж. Саван гель хэрэглэх нь загатнаа, хуурайшилт үүсгэдэг бөгөөд ашигтай бактерийг устгадаг гэнэ. Заавал саван, гель хэрэглэх шаардлагатай гэвэл усаар сайтар зайлж, хуурай болтол нь арчих ёстой гэдгийг бүү мартаарай.  Жил бүр тогтмол үзлэгт орж байх нь чухал бөгөөд төмсөгний хэмжээ ижил байгаа эсэхийг шалгаж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *