Төрсний дараа бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байдаг нь хэвийн үзэгдэл юм.
Хүүхдээ гэдсэндээ тээж, төрүүлснийхээ хувьд ээж та их зүйлийг амжуулсан шүү дээ. Шинээр төрсөн хүүхдээ хооллох, асрахын хажуугаар ээж та өөрөө бие физиологийн хувьд эдгэрч байна гэсэн үг. Зургаан долоон хоног өнгөрсөн атал шинэ дүрдээ тэнцвэрээ олох гэж хичээхийн хажуугаар бэлгийн амьдралаа орхигдуулах нь энгийн тохиолдол. Энэ байдал нь зарим ээжүүдэд зүгээр санагдах ч зарим ээжүүд бүүр сэтгэлээр унах, өөртөө буруу өгч, өөрийгөө зэмлэдэг байна.
“Танд ямар ч буруу зүйл байхгүй.”
Төрсний дараа бэлгийн харьцаанд орох хүсэл эрмэлзэл бага байх нь хувьслын, байгалиасаа хэвийн дасан зохицох хариу үйлдэл юм.
Дур хүсэл буурдаг дараах шалтгаанууд бий
Хэт их ядарснаас болж бэлгийн харьцаанд орох хүсэлгүй болох нь дааврын шалтгаанаас болж сэксийн харьцаанаас татгалзах хоёрын хооронд ялгаа бий.
- Та магадгүй хэт их ядарч байгаа байх.
- Магадгүй таны бэлэг эрхтэн одоо хүртэл өвдөлт мэдэрч байгаа учраас танд тааламжгүй байна.
- Бие махбодод өөрчлөлт орсон ба дахин жирэмслэх вий гэж санаа зовж магадгүй.
- Эсвэл зүйгээр л сэтгэл санааны хувьд сэкс хиймээргүй байх.
Энэ бүх асуулт, шалтгааны ард таны бэлгийн дур хүсэлд юу юунаас ч илүү хүчтэй нөлөөлж буй дааврын (гормоны) урсгал танд энэ хүндрэлийг учруулж байх болзошгүй.
Жирэмсэн байх үед нөхөн үржихүйн дааврын хэмжээ зарим тохиолдолд жирэмслээгүйн үеэс 1000 дахин их байдаг WOW !!!. Таныг төрөхөд тэд бүгд цэвэршилтийн төвшинд унаж ирдэг. Үр дүнд нь бага хэмжээний эстроген агуулагдах нь үтрээний хуурайшилт үүсгэдэг. Энэ нь тэр тусмаа хөхүүл эхчүүдэд ихэд тохиолддог.
Энэ бол байгалийн хувьсал юм. Таныг эдгэрэхдээ мөн шинэ хүндээ эрч хүчээ зарцуулах үед аль болох дахин жирэмсэн болж таны ачааллыг нэмэгдүүлэхгүй тулд таны бие “сэксийг хүсэхгүй байна”.
Таны бие тэнхээг хүчтэй байлгахын тулд бусад хэд хэдэн төрлийн даавар ажилладаг.
- Окситосин бол тэврэх, бэлгийн хавьталд орох, хүүхдээ хөхүүлэх үед ялгардаг даавар. ”Төрхөөс өмнө хамтрагчтайгаа харьцах нь окситосинг ялгаруулж бэлгийн таашаал мэдрэхэд тусалдаг бол төрсний дараа их хэмжээгээр хүүхдээ тэврэх, хүүхдээ хооллох гэх мэт зүйлээс хангалттай окситосиноос үрээсээ авдаг” гэж клиник сексологич Доктор Кат Ван Кирк тайлбарлав. Сэтгэл хөдлөлийн энергийг шилжүүлэх нь бэлгийн дур хүслийг бууруулж улмаар нярайд үзүүлэх анхаарлыг ихэсгэдэг байна. Хөхөөр хооллох, угжаар хооллох зэргээс үл хамааран эх хүүхэд хоёрын арьснаас арьсанд хүрэх холбооноос окситосин ялгардаг. Ингэснээр эх хүүхэд хоёрын хооронд холбоо бий болж улмаар та түүнд анхаарлаа хандуулснаар тэд таны тусламжтай амьд үлдэх болно гэсэн мэдээллийг дамжуулдаг.
- Пролактин даавар эхийн зан төлөвт чухал үүрэг гүйцэтгэдэг. Пролактин нь бэлгийн хавьталд ороход ялгардаг айдас түгшүүрийн эсрэг даавар юм. Жирэмсэн үед энэ даавар нь 7 дахин нэмэгддэг, хөхөөрөө хөхүүлж байгаа үед дааврын хэмжээ өндөр байдаг буюу энэ нь эстрогений төвшинг бууруулж, сарын тэмдгийг хэвийн байлгахад тусалдаг. Пролактин нь жирэмсний явцад хөхний өсөлтийг бий болгодог, сүү үйлдвэрлэхэд бэлддэг бөгөөд төрсний дараа протэстерон дааврын хэмжээ буурч, нярай хүүхэд тэр гормоныг өдөөж хөхнөөс сүү гаргадаг байна. Энэ гормон нь хөхүүлж байгаа үед тайвшруулдаг ч таны бэлгийн дур хүслийг бууруулдаг.
Хөгжилтэй баримт судалгаа: Аавуудын бэлгийн дур хүсэл бас нөлөөнд автсан байдаг
Шинэ аавуудын доторх пролактины хэмжээ ихэссэн нь төрсний дараа тестостерон дааврын төвшинг бууруулахын зэрэгцээ ээжүүдийн адил хүүхэд асрах зан үйлийг өдөөж байна гэж үздэг. Судалгаанаас хархад аавууд хүүхэдтэйгээ харьцах тусам
- тестостерон дааврын хэмжээ буурдаг
- бэлгийн дур хүсэл багасдаг
- сэксийн харьцаанд орох дур хүсэл нь буурдаг
Ингэснээр хүүхдэдээ илүү анхаарал хандуулдаг. Энэ нь шинэ аавуудад дахин хүүхэд хийхээс илүүтэйгээр эх, хүүхэд хоёрыг асрамжлахад илүү энерги зарцуулах, тэднийг тайвшруулах, баярлуулах үүрэгт шилжүүлдэг байна.
Эмэгтэй хүн төрсний дараа, бүрэн эдгэрээд хэзээ бэлгийн харьцаанд орох нь тохиромжтой гэсэн дүрэм байдаггүй. Дахин сэкс хийхийг хүсэж байгаа юм шиг болтол тодорхой хугацаа өнгөрч магадгүй бөгөөд үүнийг хүлээх нь зөв юм. Цаг үе нь эргэж ирсэн ч зарим нэг зүйлс таны санааг зовоож магад.
Бэлгийн амьдралыг яаж сэргээх вэ?
- Хоёулхнаа байх цаг хугацаа гарга. Эцэг эх болсон ч гэсэн та хоёр хосууд гэдгийг санаарай. Хоёрхон цаг салхинд гарах, хотоос зайдуу агаарт гарахад ч хүртэл хосуудад их нөлөөлдөг.
- Ярилцах. Би биендээ шударга хандаж, бие биетэйгээ болж буй бие махбодын, сэтгэл санааны өөрчлөлт болон бэлгийн харьцааны талаар ярилц.
- Бие биендээ ойрт. Бэлгийн харьцаанд орохдоо хайраа илэрхийлэх өөр арга замыг эрэлхийл. Илүү зүйл шаардахгүйгээр бие биендээ ойр байх, үнсэлцэх, тэврэх зэргээр цагийг өнгөрөө.
- Бэлэн болсон үедээ харин любрикант ашиглах нь тусалдаг. Та өөрт тохирсон любрикант сонирхож байгаа бол эндээс дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай.
Эх барих, эмэгтэйчүүдийн эмхтгэлд хэвлэгдсэн судалгаагаар судлаачид эхийн дааврын төвшин нярайг хөхөөр хооллохоо больсноос хойш 4 долоон хоногийн дотор ядаргаа мэдэгдэхүйц буурч, сэтгэлийн байдал сайжирч, бэлгийн идэвх, мэдрэмж мөн давтамж нэмэгдсэн болохыг тогтоожээ.
Хэрэв төрсний дараа гүн сэтгэл гутралд орох, баярлахгүй байх, хэт их өөрчлөгдөх тохиолдолд эмчтэйгээ холбоо бариарай. Мөн сэкс өвдөлттэй болсон тохиолдолд эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, аарцгийн физик эмчилгээний эмч нарт үзүүлэхийг зөвлөж байна.
Хэрэв бүсгүй та өөртөө багахан хэмжээний цаг хугацаа зарцуулж, өөртөө эвтэйхэн байдлаар гар хангалага хийх хүсэлтэй бол сэрлийн цэгийг өдөөж өгдөг, эмнэлгийн силиконоор хийсэн сайн чанарын тоглоомуудыг шингэн любриканттай хамт ашиглахыг зөвлөж байна.