Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба стресс

Бэлгийн бойжилтын үеэс эхлээд л сарын тэмдэг, хөх ургаж хөндүүрлэх, жирэмслэлт, дааврын огцом өөрчлөлтүүд гэх мэт байнгын давтамжит зүйлс үргэлжилсээр сүүлд нь цэвэршилт гээд дахиад л шинэ өөрчлөлттэй тулгардаг.

Үүгээр ч зогсохгүй өвчлөл гэх таамаглаагүй ч сэргийлж, эмчилж болдог бас нэгэн бэрхшээл бий. Хамгийн элбэг тохиолддог нь үтрээний үрэвсэлт өвчин. Бактер, вирус, мөөгөнцрөөр үүсгэгддэг энэ өвчин эмэгтэйчүүдийн толгой өвтгөсөн асуудал байдаг.

Шалтгаануудаас дурдвал:

  • Үүсгэгчдийн халдвар авах
  • 2 ба түүнээс дээш бэлгийн хавьтагчтай байх
  • Дааврын өөрчлөлт (жирэмслэлт, цэвэршилт),
  • Дисбактериоз буюу антибиотикийн хэт хэрэглээнээс болж ашигтай бактериуд устах, дутуу эсвэл буруу эмчлэх,
  • Ариун цэврээ хэт эсвэл буруу сахих (харшил) гэх мэт.

Эмэгтэйчүүдийн тэр бүр анзаардаггүй нийгмийн хүчин зүйлс буюу стресс, сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл түгшилт, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа гэх мэт зовиурууд байдгийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн зарим шашны урсгалууд ч үүнд нөлөөлдөг гэдгийг зарим судалгаанууд харуулдаг.

“АНУ-д хийгдсэн судалгаагаар стресст илүү их өртдөг эмэгтэйчүүд үтрээний үрэвслээр өвчлөх нь стресс багатай амьдардаг эмэгтэйчүүдээс хэд дахин их байдгийг нотолжээ.

Үүнийг тайлбарлахад стресст их өртөж сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлууд үүссэнээр дархлаа тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж өвчлөл ихэсч байна хэмээн үзсэн юм.

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд эмэгтэйчүүдийг улам л хэцүү байдалд хүргэдэг; доошоо үнэртэй өнгөтэй ялгадас гарах, өөрөөс нь таагүй үнэр гарах, бэлэг эрхтэн орчим загатнан улайж хавдах, бэлгийн харилцаанд ороход өвдөх цус гарах гэх мэт.

Эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд нь тухайн эмэгтэйн хувьд хамгийн нандин эмзэг зүйл байдаг тул эдгээр шинж тэмдгүүдээс болж сэтгэцийн тулгамдсан асуудлууд ч үүсдэг байна. Зарим хөгжил буурай оронд дээрх шинж тэмдэгтэй эмэгтэйчүүд эмнэлгийн зохих тусламжийг авч чаддаггүйгээс болж өвчин улам хүндрэхийн хажуугаар сэтгэл гутрах, уур бухимдал төрөх, нөхрөөс сэтгэлзүйн дарамт ирэх зэрэг сэтгэлзүйн таагүй байдлууд үүсдэгийг Энэтхэгт хийгдсэн судалгаагаар баталжээ.

Энгийн л санагддаг хирнээ олон сөрөг үр дагавруудыг үүсгэж буй энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн бүрэн эмчлэх боломжтой юм.

Шалтгаануудыг мэдэж тэдгээрээс сэргийлэх нь чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *