Хэмжээ чухал уу?

Найман эмэгтэй тутмын долоо нь (84 хувь) өөрийн хамтрагчийн бэлэг эрхтнийг дундаж гэж үздэг.

“Тийм ээ, зарим эмэгтэйчүүдэд хэмжээ чухал байдаг”

Үүнтэй хэн ч маргахгүй байх. Гэсэн хэдий ч олон эмэгтэйчүүдтэй хийсэн олон арван жилийн ярианы үндсэн дээр,мэргэжлийн секслогчийн хувьд хэлэхэд эмэгтэйчүүдийн дийлэнхэд хэмжээ хамаагүй байдаг төдийгүй тэд халуун дулаан, сайхан сэтгэлтэй, төлбөрийн чадвар сайтай, халамжтай, хөгжилтэй эрчүүдийг илүүд үздэг нь батлагдсан юм.   

Саяхан UCLA, Cal State Los Angeles-ийн судлаачид эмэгтэйчүүдийн 84 % нь хамтрагчийнхаа бэлэг эрхтэнд маш сэтгэл хангалуун байдаг нь тогтоогдсон байна. Тэдний 14 % нь үүнээс том, 2 % нь байгаагаас нь жижиг хэмжээтэй байсан бол дээр гэдэг дүгнэлт гаргажээ.

Энэхүү судалгааг 100 коллежийн оюутнуудын дунд явуулснаас гадна, нээлттэй хяналт тавьж болох МSNBC.com сайтад байршуулж, 18-65 насны 26’437 эмэгтэйг судалгаанд хамруулсан нь хэр том цар хүрээтэй, хэр итгэл үнэмшил төрүүлэхүйц судалгаа вэ гэдгийг баталж байна.  

“Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд тэдний бэлэг эрхтний хэмжээнд сэтгэл хангалуун байдаг.”

Судалгаанд 25,594 эрэгтэй хариулсан ба нийт судалгаанд хамрагдсан эрчүүдийн гуравны хоёр нь буюу 66,6% нь бэлэг эрхтнээ “дундаж” гэж үнэлсэн байна. 

Эртний Грекийн Микеланжелогоос Порно хүртэл 

Эртний хүмүүсийн буюу МЭӨ 423 онд тавигдсан Аристофинын Үүлс жүжигт эрэгтэй хүний том эрхтний талаар ойлголт гардаг ба жүжгийн нэгэн дүр хууль зөрчигсөд шийтгүүлэхдээ бэлэг эрхтэн нь томордог ба өөрийн бурууг ойлгон засартал эрхтэн  нь хэвийн хэмжээтэй болдог талаар гардаг байна. 

Таван зууны дараа Ромын “Satyricon” романд (МЭ 50-аад оны үед) нэг дүр нийтийн усан санд ороход түүний том бэлэг эрхтнийг шоолж буйгаар дүрсэлдэг бөгөөд Ромчууд  эртний Грекчүүд шиг жижиг бэлэг эрхтнийг хамгийн дур булаам гэж үзэж байсан. 

Сэргэн мандалтын үед ч жижигхэн бэлэг эрхтэн үзэсгэлэнтэй гэсэн сонгодог үзэл санаа үргэлжилсээр ирсэн. Тэр цаг үеийн бусад уран бүтээлчдийн эрэгтэй нүцгэн бүтээлүүд тэр дундаа Микеланжелогийн Давидыг авч үзье. Гайхмаар нь эр бэлэг эрхтнүүд бүгд жижигхэн байдаг.Тэр үед “эр хүний шинж чанар” -д эр хүний бэлэг эрхтний хэмжээ бус төмсөгний уутыг илүү анхаарч үздэг байжээ. Том төмсөгний уут нь илүү эрч хүчтэй, чадвартайг илэрхийлдэг байсан. Сэргэн мандалтын үед эр бэлэг эрхтнийг зүгээр л үрийн шингэн гарах төхөөрөмж гэж үзэж байжээ.  

19  зууны хоёрдугаар хагаст буюу 1890 оноос гарч эхэлсэн гэрэл зургууд (1840 оны гэрэл зургийг зохион бүтээсэн) болон киноны зургууд нь орчин үеийн порнографын үндсийг тавьжээ. Порно нь үргэлж эрчүүдэд зориулсан дур ханахад туслах хэрэгсэл байсаар ирсэн. Эрэгтэй хүний дур ханах гэдэг нь хөвчирж хатуурсан бэлэг эрхтэн тул бүх л порно нь бэлэг эрхтэн босгоход чиглэж энэ нь яваандаа том л бол сайн гэж дүрслэгддэг болсон байна. 

Хэмжээ юу

Ямар эрхтэн дундаж вэ гэдгийг хориод судалгаанаас нэгтгэн дүгнэж үзвэл: 

Хөвчирж, хатуурч боссон эрхтний хувьд: 

  • 2,5% нь 9,6 см-аас бага 
  • 13,5% нь 9,6 – 11,5 см 
  • 68% нь 11,6 – 15,3 см 
  • 13,5% нь 15,4 – 17,3 см 
  • 2,5 % нь л 17,4 см-ээс дээш бэлэг эрхтэнтэй байдаг байна.  

Мөн судалгаанаас өндөр залуус намхан залуусаас илүү бэлэг эрхтний хэмжээндээ сэтгэл хангалуун бус байдаг, харин туранхай залуус илүүдэл жинтэй залуусаас илүү сэтгэл хангалуун байдаг байна. 

Тэгэхээр элдэв эм тан төхөөрөмжөө мартаж үз. Бүгд л ашгийн төлөө болохоос таны эрүүл мэндийн төлөө юу ч хийхгүй гэдэгт итгэ. Та том эрхтэнтэй үнэхээр болохыг хүсэж байгаа бол зүгээр л жингээ хас. Гэхдээ үүнийг өөрийнхөө төлөө л хий. Учир нь тантай учирсан эмэгтэйчүүдийн 84%  нь таныг байгаагаар чинь сэтгэл хангалуун байх болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *