Сексийн үед хамтрагчийнхаа сэрлийг бууруулдаг үйлдлүүд байдаг гэнэ. Энэ алдааг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргадаг гэвэл итгэх үү? Та ч энэ үйлдлийг гаргадаг байж магадгүй учраас уншаад дутагдлаа засахыг хичээгээрэй. Хэрэгтэй мэдээлэл байх болно гэдэгт итгэлтэй байна.
Оршил хэсэгт хамтрагчийнхаа эрхтнийг оролдоход танд юу нь эвгүй гэж?
Илж таалах, долоох, хөхөх зэрэг нь эрэгтэйчүүдийг өдөөж, таашаал өгдөг учраас энэ үйлдлүүдийг хийж хамтрагчдаа таашаал өгч байгаарай. Тэд лав дургүйцэхгүй. Өөрийнхийгөө ч оролдуулж, түүнээс таашаал аваарай. Ядаж түүний энэ үйлдлийг битгий хориглоорой. Хориглох нь түүний сэрлийг бууруулж, секс хийх хүслийг ор мөргүй алга болгодог гэсэн тэдний сэтгэгдэл байна шүү.
Дотуур хувцсандаа үргэлж санаа тавь
Шорт хэлбэртэй дотуур хувцас сонгохоос аль болох зайлсхийгээрэй. Биед эвтэйхэн ч хамтрагчийн чинь сэрэл түүнийг хармагцаа буурдаг байна. Шорт хэлбэрийн дотуур хувцаснаас татгалзаж бенз, торон, торгон дотуур хувцас сонгож байгаарай. Эрчүүдийн сэрлийг өдөөх зэвсгүүдийн нэг нь яалтчгүй дотуур хувцас юм шүү.
Сексийн үед зөвхөн сексдээ л анхаарлаа хандуул
Секс хийж байхдаа бохь зажилж, утсаа оролдох эсвэл өөр юм яриад байдаг юм биш биз дээ. Эдгээр үйлдлүүд нь хамтрагчийн чинь сэрлийг бууруулахаас гадна өөртөө итгэх итгэлийг нь арчиж хаядаг. Учир нь хайртдаа таашаал өгч чадахгүй байна гэж өөрийгөө голж эхэлдэг учраас сексийн үед зөвхөн түүндээ л анхаарлаа хандуулаарай.
Хэт их хазах нь секси үйлдэл биш
Секс хийх явцдаа үе үе хазах нь өөрийнхөө мэдэрч байгаа таашаалыг хамтрагчдаа мэдрүүлж байгаа хэдий ч ойр ойрхон хазах, базлах нь түүнд тухгүй мэдрэмж төрүүлдэг тул мэдрэмжтэй байгаарай. Хэзээ нь хазах тэр нь хэр чанга байх, хэзээ нь базахаа сайн бодоорой.
Хүйтэн хөл сэрлийг бууруулдаг
Оронд орсон хойноо хамтрагч тань “Хөл чинь яасан хүйтэн юм бэ?” гэж хэлж байсан уу? Голландын судлаачид хосын дунд хийсэн судалгаагаар хөл хүйтэн байх нь дур хүсэл, сэрлийг 50 хүртэл хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Тиймээс хөлийн дулааны хадгалах шилдэг арга нь оймс өмсөх. Ингэснээр дур хүсэл сэрэл тань 80 хүртэл хувь өснө гэжээ.
Сексээс таашаал авах нь хамтрагчдын хэн хэнийх нь хичээл зүтгэлээс гарах үр дүн учраас бүсгүй та өөрөөс шалтгаалах зүйлээ хийж хамтрагчдаа таашаалыг мэдрүүлээрэй. Дээр дурдсан “алдаа”-г гаргадаг бол яаралтай засахыг хичээгээрэй.