Болзоно гэхээр л оройн хоолонд орох, кино үзэх, аль нэг газар суух гэдэг хэвшмэл үгсээс залхаж байна уу? Тэгвэл маш сонирхолтой болзооны санаануудыг санал болгож байна.
Хамтдаа од харах
Намуухан зуны орой цэлмэг тэнгэрт түгсэн олон оддыг болзоот залуу/бүсгүйтэйгээ хамтдаа харж, дотно яриа өрнүүлж болох юм. Оддын дор суухдаа тухтай дулаан хөнжил хөнгөн зууш, намуухан хөгжим зэрэг нь таныг ямар романтик хүн бэ гэдгийг илтгэх болно.
Паста хийж идэх
Болзоот залуу/бүсгүйгээ гэртээ урьсан уу? Оройн хоолоо хамтдаа хийх нь хөгжилтэй биш гэж үү? Оройн хоолны менюд пастаг санал болгож байна. Бэлэн гоймон ашиглаж болох ч хамтдаа пастаны гоймонгоо гараар бэлтгэх нь ямар гайхалтай байна гээч. Пастаны гоймон хэрхэн хийх тухай интернетээр дүүрэн байгаа тул хамтдаа туршиж үзээд хөгжилтэй оройг өнгөрүүлээрэй.
Спортын тэмцээн үзэх
Байгаа хотынхоо олон нийтэд нээлттэй спортын тэмцээн уралдааныг хамтдаа үзэх бас нэг болзооны санаа байж болох юм. Спортоор хичээллэдэггүй, сонирхдоггүй байж болох ч болзооны нэгэн хэсэг болгож спортын тэмцээн, уралдаан үзэх нь сонирхолтой байх болно.
Бассейн дэх болзоо
Налгар зуны улиралд бассейнд болзоорой. Өөрийн сайхан биеэ болзоот залуу/бүсгүйдээ гайхуулах боломж шүү. Хэрвээ хэн нэгэн нь усанд сэлж чадахгүй бол хэрхэн сэлэхийг заах нь та хоёрын харилцааг илүү дотно болгоно.
Дарсны сургалтад хамрагдах
Тийм ээ, та зөв уншсан. Зөвхөн дарс уух гэж биш дарсны сургалт нь болзооны бас нэгэн гайхалтай санаа. Дарсыг хэрхэн зөв амтлах, төрлөөс нь ялгах, өөрсдийн таашаах дарсны амтаа олох болно. Түүнчлэн энэ болзоог санал болгосон хүний соёлтой боловсон занг болзоот хүн чинь мэднэ. Сургалтын дараа хэр үр өгөөжтэй байсан талаар ярилцах зүйлс их байх болно гэдгийг амлая.
Экстрим болзоо
Ууланд алхах, шүхрээр буух, ханан хаданд авирах, морин аялал хийх гэх мэт тухайн цаг агаартаа тохирсон адал явдалт болзоонд явах нь сонирхолтой байж болох юм. Экстрим болзооны дараа харилцаа үргэлжлэхгүй байж болох ч хэн хэнийх нь сонирхолтой, хэзээ ч мартагдашгүй болзооны нэг болон дурсагдаж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөсөн дээрх болзоо
Тэшүүрээр гулгах нь болзооны бас нэг гайхалтай санаа. Тэшүүрээр гулгаж чадахгүй байж болно. Гэхдээ чаддаг нэг нь нөгөөдөө зааж өгөх, эсвэл хамтдаа сурах нь хөгжилтэй биш гэж үү? Мэдээж тэшүүрээр гулгасны дараа халуун кофе, шоколад уух санал тавихаа бүү мартаарай.
Нар мандахыг харах
Энэ санаа нь хүн болгонд таалагдахгүй байж болох юм. Гэхдээ өглөө эрт машин жолоодож, тэнгэрийн өнгө өөрчлөгдөхийг харах төсөөлснөөс чинь гайхалтай байж магадгүй юм шүү. Мэдээж дараа нь өглөөний цайгаа хамтдаа уугаарай.
Бяцхан зугаалгад явах
Урт хугацааны хол аялалд явах сонирхолгүй, цаг завын боломжгүй болзоот хүмүүс хотоос ойрхон үзэх сонин хачинтай газар руу өдрийн аялал хийх боломжтой. Өөрсдөө хоолоо бэлдэж авч явах нь аяллыг илүү сонирхолтой, харилцаагаа нэг шат ахиулах боломж байж ч болох юм.
Вааран урлалын сургалтад бүртгүүлэх
Романтик биш гэж үү? Хэн хэн нь гэртээ шинэ чимэглэлтэй болж, гайхалтай болзоо ч хийх боломжийг вааран урлалын сургалт өгөх болно. Болзооны дараа харилцаа үргэлжлээгүй бол ядаж цагаа дэмий үрээгүй гэдгийг өөрийн гараар хийсэн вааран эдлэлээ харахад бодогдох болно. Харин болзоо амжилттай болсон тохиолдолд нэгэн сайхан дурсамж болон үлдэх нь байна шүү дээ.