Сексийн өмнө идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Сексийн өмнө идэж болохгүй хүнс гэж сонсож байсан уу? Зарим хүнсний бүтээгдэхүүн таны бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж өдөөдөг. Тэгвэл үүний адил зарим хоол хүнсийг бэлгийн харьцаанд орохоос өмнө хэрэглэх эсрэг заалттай байдаг байна. Бэлгийн харьцааны өмнө идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Бүх төрлийн шош

Орцонд нь шош орсон хоолноос татгалзаарай. Яагаад гэвэл шош биед шингэц муутай чихрийн молекулуудыг агуулдаг. Энэ нь гэдэс хийгээр дүүргэж, унгуулж, тухгүй байдлыг үүсгэдэг. Тиймээс гал халуун сексийн өмнө шош хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Сонгино, сармис

Сонгино, сармис хүнсэндээ хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай ч гэлээ бэлгийн харьцааны өмнө бүрж амталсан сонгино, сармис хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь хэтэрхий хурц үнэртэй, үнэр нь амнаас тийм ч хурдан арилдаггүй тул хамтрагчийн чинь дур хүслийг бууруулах аюултай.

Энергийн болон хийжүүлсэн ус ундаа

Хийжүүлсэн ундаа нь хүнд хоолыг шингээхэд тустай. Гэхдээ сексийн өмнө хэрэглэж болохгүй. Гэдэс хийгээр дүүрч унгах, хэхрэх нь сексийн явцад дур хүсэл бууруулна. Гайхалтай шөнөө ундаанаас болж сүйрүүлэх нь утгагүй. Энергийн ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэт их хөлс ялгарах, сандрах, зүрхний цохилт ихсэх гэх мэт таагүй байдлыг үүсгэдэг.

Алкохол буюу согтууруулах ундаа

Сексийн өмнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Болзооны үеэрх ганц 2 хундага дарс та хоёрыг илүү нээлттэй болгож, гал халуун шөнийг өдөөж өгөх болно. Харин хэтрүүлэн хэрэглэх нь зохимжгүй юм. Учир нь алкохол нойрыг өдөөж, бэлгийн дур хүслийг бууруулдаг мелатониныг нэмэгдүүлдэг. Энэ нь таныг нозооруулж, бэлгийн харилцаанд ороход бэлэн биш болгодог. Тиймээс сексийн өмнө согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь зохимжтой.

Давслаг хоол

Сексийн өмнө давслаг хоолноос татгалзаарай. Давс ихтэй хоол хүнс шууд гэдэс дүүргэдэг. Түүнчлэн цусны эргэлтийг бууруулж, дур ханах мэдрэмжийг бууруулдаг.

Түргэн хоол

Бүх төрлийн түргэн хоол, шарсан төмс нь ханаагүй тос агуулсан байдаг. Ханаагүй тос нь цусны эргэлтийг бууруулдаг тул сексийн өмнө хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Халуун ногоотой хоол

Халуун ногоотой хоол нь ходоодны хүчлэгийг нэмэгдүүлж, хямрал үүсгэх магадлалтай тул сексийн өмнө энэ төрлийн хоол хэрэглэхээс татгалзаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *