КЕГЕЛИЙН БӨМБӨЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ, ТАНЫ БЭЛГИЙН АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛЖ ЧАДАХ УУ?

Өөрөөр Бен Ва бөмбөлөг гэж нэрлэдэг бөгөөд таны бэлгийн эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлэх болно.

Секс тоглоомыг чичиргээний чадвараар нь техникийн хувьд ангилдаг бол Кегелийн бөмбөлгүүд  хамаагүй илүү зүйл юм.

Бен Ва бөмбөлөг гэж нэрлэдэг Кегелийн бөмбөлгүүд нь ихэвчлэн нэг буюу хэд хэдэн бөмбөлгүүдийг дараалан эгнүүлэн байрлуулсан байдаг. Та тэдгээрийг үтрээндээ ( уяаны хэсгийг үлдээн) оруулаад дараа нь аарцаг ёроолын булчин буюу энгийнээр тайлбарлавал шээх үед шээсээ барьдаг хэсгийн булчинг чангалж суллана.

Кегелийн дасгал нь аарцаг ёроолын булчинг чангалах бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг төрөхөд бэлтгэх, амаржих, амаржсаны дараа хурдан эдгэхэд чухал ач холбогдолтой, мөн үтрээний унжилтаас урьдчилан сэргийлэх, шээс задгайрлыг сайжруулахад тусалдаг. Аарцаг ёроолын чанга булчин нь бэлгийн мэдрэмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхтэй шууд хамааралтай болохыг дурдах нь зүйтэй. Кегелийн дасгал нь бэлэг эрхтний цусны урсгалыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг үтрээгээ чангалахад сургаж, улмаар илүү хүчтэй дур тавих, олон удаа дур тавих өндөр магадлалыг бүрдүүлдэг.

КЕГЕЛИЙН БӨМБӨЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?

Кегелийн бөмбөлөг буюу Бен Ва бөмбөлгийг олон зууны турш үтрээ, аарцаг ёроолын булчинг чангалах зорилгоор ашиглаж ирсэн. Янз бүрийн жин, хэмжээтэй жижигхэн бөмбөлгүүд байдаг ба  өөр өөр булчингуудыг хялбархан чангалж, суллахад тусална.

Гэхдээ Кегелийн бөмбөлгүүд аарцаг ёроолын булчинг чангалхаас илүү их зүйлийг хийдэг. Тэд бэлгийн таашаалыг нэмэгдүүлдэг гэдгээрээ илүү алдартай. “50 shades of Grey” гэх мэт кинонуудын ачаар илүү олон хүмүүс Кегелийн бөмбөлгүүдийн гайхалтай, дотно хэрэглээний талаар судалж эхэлснээр  нэр хүнд нь өсч эхэлжээ.

КЕГЕЛИЙН БӨМБӨЛӨГНИЙ АШИГ ТУС ЮУ ВЭ?

Судлаачид Кегелийн дасгал эмэгтэй, эрэгтэй хүмүүст хоёуланд нь ач тустай болохыг тогтоожээ. Эмэгтэйчүүдийн хувьд Кегелийн дасгалын ач тус нь шээс задгайрлыг зогсоох, дур ханах эрч хүчийг нэмэгдүүлэх зэрэг юм.

Эрэгтэйчүүдэд эдгээр нь эрт дур тавилтыг хянах, илүү чанга хөвчрүүлэх, дур ханалтыг сайжруулахад тусалдаг.

КЕГЕЛИЙН БӨМБӨЛГИЙГ ХЭРХЭН ОРУУЛАХ ВЭ?

Хэрэглээний хамгийн чухал хэсэг бол байрлалаа авахаас өмнө үтрээнийхээ гадна хангалттай хэмжээний тос түрхсэн байх ёстой. Энэ нь Кегелийн бөмбөлгийг оруулж байх үед таагүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэх болно.

Тосолгооны материал түрхсэний дараа дараах зүйлийг хийх хэрэгтэй.

  • Тав тухтай байрлалд хэвтэх
  • Эхний бөмбөлгийг аажмаар, тайван оруулах
  • Кегелийн бөмбөлгүүд хоорондоо ихэвчлэн жижиг утсаар эсвэл хуванцараар холбогддог, эхний бөмбөлгийг үтрээ рүү бүрэн гулсуулан оруулах
  • Эхний бөмбөлөгийг оруулсны дараа хоёр дахь бөмбөлгийг үтрээндээ зөөлөн оруулаарай
  • Бөмбөлгийг үтрээ рүүгээ аль болох түлхэж өг. Хэрэв таны бөмбөлгүүдийг татах утас эсвэл гогцоотой бол үтрээний гадна ил байх ёстой тул бусад бөмбөлгүүдтэй хамт санаандгүй ороогүй эсэхийг шалгаарай
  • Кегелийн бөмбөлгийг дотроо барихын тулд аарцагны булчингаа чангалах байдлаар ашиглана

Бөмбөлөг таны үтрээний суваг дотор аюулгүй байх ёстой. Хэрвээ танд бөмбөлгүүд унах гэж байгаа юм шиг санагдаж байвал эсвэл эхний бөмбөлөгний хэсэг таны үтрээний гадна талд харагдаж байвал тэдгээрийг зөөлнөөр үтрээ рүүгээ илүү гүн түлхэж өгөөрэй.

Дотроо байгаа бөмбөлгүүдийг хэрхэн мэдрэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг боловч энэ нь ерөнхийдөө тансаг гайхалтай мэдрэмжтэй төрүүлэх болно. Энэхүү мэдрэмж нь алхах, бөхийх, дээш суниах гэх мэт хөдөлгөөнөөр улам бүр эрчимтэй нэмэгддэг.

КЕГЕЛИЙН БӨМБӨЛГӨӨ ДОТРОО ХИЙЧИХЭЭД ДАРАА НЬ ЯАХ ВЭ?

Булчингийн дасгал хийх хэрэгтэй “

Уламжлалт Кегел эсвэл аарцаг ёроолын булчингийн бусад дасгалууд туршсаны дараа жинтэй Кегелийн бөмбөлгүүдийг туршиж үзээрэй. Тэд таны дасгалыг илүү үр дүнтэй болгоно.

Уламжлалт Кегел эсвэл аарцаг ёроолын булчингийн бусад дасгалууд туршсаны дараа жинтэй Кегелийн бөмбөлгүүдийг туршиж үзээрэй. Тэд таны дасгалыг илүү үр дүнтэй болгоно.

Хэрэв та Кегелийн бөмбөлгийг өдөр тутмын амьдралдаа нэмэхийг хүсвэл дараахь зүйлийг хийх хэрэгтэй.

  • Дээш харан хэвтээд бөмбөлгүүдийг оруулаарай. Үтрээний хэсэгтээ хангалттай хэмжээний тос түрхсэн эсэхээ шалгаарай
  • Бөмбөлгийг өргөж, шахахын тулд аарцагны булчингаа чангал
  • Таван секундын турш чангалж бариад дараа нь таван секундын турш суллаарай
  • Дээрх алхамыг таван удаа давтсанаар нэг цогц дасгал болох болно

ЗӨВХӨН ӨӨРТӨӨ БЭЛГИЙН ТААШААЛ АВАХАД

Кегелийн бөмбөлгийг уламжлалт секс тоглоомтой адил ашигладаггүй ч үтрээгээрээ оруулж гаргах  нь мэдээжийн хэрэг боловч та түүнийг дотроо үлдээх нь илүү хүчтэй мэдрэмж өгч болохыг та мэдрэх болно.

Энэ нь та хэлүүгээ үрэх эсвэл сэрлийн хэсгүүдээ өдөөхөөс үл хамааран таны хийж буй бүх зүйлийн мэдрэмжийг өдөөн нэмэгдүүлнэ.

Кегелийн бөмбөлгийг хэрэглэн “ганцаарчилсан тоглолтыг” гайхалтай болгох хоёр аргыг танилцуулъя.

  • Орондоо хэвтэж байхдаа Кегелийн бөмбөлгөө үтрээндээ хийж, аарцагны булчингаа чангалж эхэл. Илүү их сэрэл хөдөлж, өөрийгөө тосолж эхлэнгээ өөрийн бие махбодоо “судалж” эхлээрэй.
  • Кегелийн бөмбөлгөө оруулаад дуртай вибратороо хэрэглээрэй. Булчингаа чангалах үедээ вибратороо хэлүү болон үтрээний амсрын эргэн тойронд барин үрээрэй.

ХАМТРАГЧТАЙГАА БЭЛГИЙН ТААШААЛ АВАХАД

Хэрэв та бэлгийн хавьталд орохдоо илүү их таашаал авахыг хүсвэл Кегелийн бөмбөлөг нь танд болон таны хамтрагчийг бэлэн болоход тусална.

Та болзоондоо явахаасаа өмнө “тэднийг” оруулах эсвэл эхний хэсэгтээ халаалт болгон оруулах боломжтой. Бөмбөлөг таны дотор удаан байх тусам “гол үйл явдал” болоход таны сэрэл илүү ихээр хөдөлсөн байх болно.

Хамтрагчийнхаа эсвэл өөр ямар нэг секс тоглоомыг дотроо оруулахаасаа өмнө бөмбөлөгнүүдийг гаргаж авах хэрэгтэй шүү.

КЕГЕЛИЙН БӨМБӨЛӨГӨӨ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Кегелийн бөмбөлгийг хийхэд ашигласан материал болон таны биеийн онцлог зэргээс шалтгаалан 6 цаг хүртэл дотроо байлгаж болно. Эмч танд болон таны биед тохирсон туршлагыг илүү дэлгэрэнгүй хэлэх болно.

Хэрэв таны Кегелийн бөмбөлгүүд татах утас эсвэл гогцоотой бол та дараах зүйлийг хийх хэрэгтэй.

  1. Тав тухтай байрлалд хэвтээрэй
  2. Үтрээний амсараа сайн тослох хэрэгтэй
  3. Бөмбөлөгүүдээ гулсаж гарж дуустал татах утсыг аажмаар татна

Хэрэв бөмбөлгүүд тэр дороо гарахгүй бол та нэмж тослох хэрэгтэй. Мөн та булчингаа чангалж, суллахад туслахын тулд ханиалгах, хөдлөх, эсвэл дээш доош үсрэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *