Бидний олонх нь ‘дилдо’ –г ‘вибратор’-тай андуурч, тэдгээрийг ихэвчлэн сольж ойлгодог. Гэхдээ энэ хоёр нь ижил төстэй мэт боловч маш том ялгаатай юм. Аль аль нь бэлэг эрхтэн шиг хэлбэртэй байдаг бол гол ялгаа нь мэдээжийн хэрэг дилдод чичирхийлэх шинж чанар байдаггүй.
“Бүр илүү дэлгэрэнгүй ярилцах уу?”
Дилдо гэж юу вэ?
Дилдо нь бэлэг эрхтэнтэй төстэй хэлбэртэй, хайрын тоглоом юм (хөгжилтэй баримт: порно оддын бэлэг эрхтнээс хэв авч ихэнх дилдог хийдэг байх нь ээ). Ихэнхдээ эдгээр тоглоомыг вазелин, силикон, хуванцар эсвэл шилээр хийдэг.
Тиймээс эдгээр нь
- янз бүрийн өнгөтэй (тод эсвэл тунгалаг өнгөтэй)
- олон хэлбэртэй (шулуун эсвэл муруй)
- төрөл бүрийн хэмжээтэй (урт ба богино эсвэл өргөн)
- бүтэц нь янз янз (гөлгөр эсвэл товгор)
- нягтрал (хатуу эсвэл зөөлөн) байдаг.
Дилдог эмэгтэй, эрэгтэй аль аль нь ашиглаж болно, гэхдээ үүнд чичиргээ байдаггүй.
Тийм ээ, энэ нь таны гар бүх ажлыг хийж байгаа гэсэн үг юм (эсвэл таны хөл газар тулж, завсраар нь дилдо тоглож байгаа бол бүх ажил мэдээж хөлрүү “МААРШ” ).
Юу гэх гээд байна вэ гэвэл…..
Төрөл бүрийн дилдо байдаг. Тэд бүгдээрээ бэлэг эрхтэн шиг хэлбэртэй боловч янз бүрийн зориулалттайгаар зохион бүтээсэн байдаг.
Жишээлбэл: оосортой дилдо нь эмэгтэйн үтрээн дотор хийж тоглох эсвэл эрэгтэй хамтрагчтайгаа аналаар тоглох зориулалттай. Хамгийн алдартай нь
- силикон дилдо ба энэ нь уян хатан, зөөлөн боловч ихэнх нь хуванцар байдаг
- Jelly-г ч мөн хүмүүс хэрэглэхдээ таатай байдаг
- жинхэнэ бэлэг эрхтэн шиг уг хэсэгтээ төмсөгтэй
- сайн атгахын тулд том барих хэсэгтэй
- шил, шаланд наалддаг сорогчтой
Дилдо ашиглах
Хэрэв та анх удаа дилдо ашиглаж байгаа бол тоглоомоороо тоглохдоо онцгой анхаарал тавих хэрэгтэй болно. Эдгээр секс тоглоомууд нь тойрог хэсгээрээ өргөн, урт, богино гэх мэт янз бүрийн хэмжээтэй байдаг ба аль тохиолдолд тос (любрикант) түрхэх нь тоглоомыг илүү мэдрэхэд тусалдаг. Дилдогоо бүгдийг нь нэг дор бүү өөр лүүгээ оруулаaрай. Бага багаар, зөөлхөн оруулж хаана, ямар мэдрэмж нь таалагдаж байгаагаа өөрөө мэдрээрэй.
Вибратор гэж юу вэ?
Дилдогоос ялгаатай нь чичирхийлэх функцтэй. Тийм ээ чичирхийлэл! Дилдо шиг вибратор нь янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээ, бүтэц, нягтралтай байдаг. Гэсэн хэдий ч вибраторын хувьд сонголтууд үнэхээр хязгааргүй юм.
Яагаад гээч
Зарим нь бэлэг эрхтэн шиг хэлбэртэй ч бүгд биш юм. Гэхдээ бүгд сэрэл өндөртэй цэгүүдэд зогсолтгүйгээр эсвэл илүү хурднаар дур ханатал чичирхийлнэ. Тиймээс заримыг нь гадна хэрэглээнд зориулагдсан гэсэн үг юм. (Жишээлбэл: сум шиг хэлбэртэй вибраторууд нь хэлүүнд чичирхийлэх хөдөлгөөнөөр сэрэл өдөөж дур хануулна). Гадна, дотор аль ч хэсэгт ашиглаж болдог вибратор бий.
Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утас гарч ирснээр заримыг нь апп ашиглан удирдах боломжтой болжээ.
Вибраторын янз бүрийн хэлбэрүүд
Вибратор нь дэндүү олон сонголттой болохоор та төөрөлдөөд байна уу? Тэгвэл бид танд тусалъя. G цэгт зориулсан вибратор нь биеийн дотор хэсэгт зориулагдсан бөгөөд хүрэхэд хэцүү доторх сэрлийн цэгүүдэд чиглэгддэг бол гадна хэсэгт зориулсан загварууд нь хэлүүнд илүү чиглэсэн байдаг.
Бие дээр оршдог чимээгүй сэрлийн цэгүүд хаана байрладаг вэ?
- Туулайн вибратор нь таны гадна болон дотоод сэрлийг өдөөх бөгөөд туулайн чих таны хэлүүн дээр чичирхийлэн тоглож харин дотор тань бэлэг эрхтний хэлбэртэй чичирхийлсэн хөдөлгөөн таныг дур ханатал өдөөнө. Үүний үр дүн нь ухаан балартталаа дур ханалтад хүргэдэг давхар мэдрэмж юм!
Зарим нь хурдаа тохируулах функцтэй байдаг бол зарим нь хэлүүг хөхөх механизмыг хослуулан таныг жинхэнэ галзууруулна.
- Бэлэг эрхтэн шиг хэлбэртэй вибратор бий. Энэ нь таныг өдөөж сэрэл хөдөлгөх бас дур хануулах аль алийг нь хослуулсан ид шид л гэсэн үг.
- Сэрлийн цэгэнд зориулсан вибратор. Таны сэрлийн цэгүүдийг чичирхийлэн өдөөж байна гээд төсөөлөөд үз дээ.
Эдгээр горимууд нь төрөл бүрийн төвшинтэй байдаг. Та хурд хүчийг нь удаанаас хурданруу шилжүүлж өөрт таашаал өгөх горимыг олоорой.
Эдгээр вибраторууд нь батарейтай болон цэнэглэдэг 2 төрлийн байдаг нь та хүссэн үедээ тоглож болох давуу талтай.
Вибратор ашиглах
Вибратор ашиглах нь ердийн дилдо ашиглахаас ялгаагүй юм. Сэрэл хөдөлгөх үйл явц нь ижил боловч чичирхийлэх хөдөлгөөн нь бэлэг эрхтэн орох мэдрэмжтэй хоршиж таны таашаалыг нэгээр зогсохгүй хэд хэдэн шатаар ахиулах болно.
Одоог болтол үүнтэй дотно танилцаагүй дээ та гайхаж байна уу? Таны байнгын бяцхан найз хэзээд бэлэн байх болно шүү.
Та ямар ч загварын вибратор авсан бай хайрцаг дээрх хэрэглэх заавар болон цэнэглэх зааврыг аюулгүй байдлын тулд заавал уншиж танилцахын зэрэгцээ өөрт таалагдах горимыг сонгоод л таашаал таны гарт.
Вибратор, дилдо аль аль нь биед аюулгүй, бүх хүйс хэрэглэж болох гайхалтай тоглоом юм. Та ямар ч тоглоом сонгосон бай таныг өөртэйгөө илүү их танилцаж мэдэрч мэдэж авна гэдэгт итгэлтэй байна
Аюулгүй байдлын үүднээс арчилгаа, хадгалалтын чухал заавар, үйл ажиллагааны горим, цэнэглэх зааврыг уншаад л болоо.
Мэдрэх тусам мэднэ.