Бэлгэвчний тухай бидний мэдэхгүй зүйлс

Бэлгийн харилцааг аюулгүй болгох шалгарсан арга бол бэлгэвч юм. Бэлгэвч нь жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд  99.9% үр дүнтэй байдаг. Энэ нийтлэлээр бэлгэвчийн төрлүүдийн талаар мэдэх болно.

АНУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 19 сая орчим шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Бэлгийн замын халдварт өвчин үүсгэдэг 30 гаруй төрлийн бактери, вирус, шимэгчид байдаг. Бактерийн гаралтай бэлгийн замын халдварт өвчинд хламиди, заг хүйтэн, тэмбүү, бактерийн вагиноз зэрэг багтдаг. Харин вирусийн гаралтай бэлгийн замын халдварт өвчинд бэлгийн герпес, В гепатит, ХДХВ орно. Паразитаар дамжин халдварлах бэлгийн замын халдварт өвчин нь трихомониз юм.

Бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн хамгаалах вэ?

Бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол бэлгийн хавьталд орохгүй байхаас гадна бэлгэвч хэрэглэх юм. Бэлгэвч нь эрэгтэй, эмэгтэй гэсэн төрөлтэй байдаг.

Эрэгтэй бэлгэвч

Эрэгтэй бэлгэвч нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Эр бэлгийн эсийг бэлгэвчийн дотор, үтрээний гадна байлгаснаар жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, бэлгийн замын халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг. Эрэгтэй бэлгэвчийг хэрэглэхдээ хатуурч, чангарсан эрхтэнд углах бөгөөд бэлгийн харилцаа дууссан буюу дур ханасан үед эрхтэн сулрахаас өмнө авах ёстой. Эс бөгөөс бэлгэвч сугарч, эрэгтэйн үрийн шингэн үтрээнд орох эрсдэлтэй.

Эрэгтэй бэлгэвч нь брэндээсээ шалтгаалан төрөл бүрийн хэмжээ, хэлбэр, тосолгооны материалтай байдаг тул танд болон таны хамтрагчид тохирох бэлгэвчийг сонгох нь чухал юм. Латекс, полизопрен, полиуретан зэрэг материалаар хийсэн бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг бол байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн бэлгэвч нь зөвхөн жирэмслэлтээс хамгаалдаг гэдгийг санаарай.

Эрэгтэй бэлгэвчийн төрлүүд

Та ямар бэлгэвч сонгохоо шийдсэн үү? Худалдаанд байгаа эрэгтэй бэлгэвчийн төрлүүдийг талаар мэдэж авцгаая.

Латекс бэлгэвч

Латекс бэлгэвч нь хамгийн түгээмэл байдаг эрэгтэй бэлгэвчийн төрөл юм. Энэ төрлийн бэлгэвч нь бэлгийн замаар дамжих өвчлөл, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхэд баталгаатай. Гэвч латексаас харшилтай хүн олон байдаг нь харамсалтай. Латекс бэлгэвчтэй бэлгийн хавьталд орсны дараа бэлэг эрхтэн орчим тууралт гарах, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ төрлийн бэлгэвч цаашид сонгохгүй байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлж латексаас харшилтай эсэхээ мэдэхийн тулд харшлын сорил хийлгэж болох юм.

Латекс агуулаагүй бэлгэвч

Харшлын сорил хийлгээд латексаас харшилтай гэсэн үр дүн гарсан бол полизопрен, полиуретан гэсэн нийлэг материалаар хийсэн бэлгэвчийг санал болгож байна. Ийм материалаар хийсэн бэлгэвч нь жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих өвчлөлүүдээс 95% хамгаалдаг.

Байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн бэлгэвч

Байгалийн гаралтай буюу хурганы арьсаар хийсэн бэлгэвч нь жирэмслэлтээс сэргийлдэг боловч бэлгийн замын халдварт өвчнүүдээс хамгаалдаггүй. Энгийн бэлгэвчээс илүү мэдрэмтгий тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Спермицидийн бэлгэвч

Энэ төрлийн бэлгэвч нь Nonoxynol-9 хэмээх спермицид агуулдаг. Идэвхтэй эр бэлгийн эсийн хэмжээг бууруулснаар жирэмслэх магадлалыг багасгадаг байна. Гэхдээ энэ төрлийн бэлгэвч нь бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс хамгаалах боломж бага.

Бэлгэвчийн тосолгоо

Бэлгэвчийн тосолгоо маш чухал юм. Бэлгийн харьцааны үед бэлгэвч хуурайшчихвал хамтрагчдад тухгүй байдал үүсч, таагүй мэдрэмж төрдөг. Усан болон силикон нь суурьтай тосолгооны материалтай бэлгэвч сонгохыг зөвлөж байна. Учир нь тосон суурьтай тосолгооны материал нь бэлгэвчийн уян хатан байдлыг алдагдуулж, үр дүнгүй болгодог байна.

Маш нимгэн

Маш нимгэн бэлгэвч нь бэлэг эрхтний температурыг хамтрагчид мэдрүүлдэг тул таашаалыг илүү өдөөдөг тул бэлгэвчгүй секс хийж байгаа мэт мэдрэмжийг өгдөг. Маш нимгэн бэлгэвч нь хамрагчдын хоорондох мэдрэмжийг дээд зэргээр нэмэгдүүлж, гайхалтай дотно мэдрэмжийг төрүүлдэг.

Маш том хэмжээтэй бэлгэвч

Бэлгэвчид бас хэмжээ бий. Том эрхтэнд зориулсан XL XXL гэсэн хэмжээ байдаг. Мэдээж том бэлэг эрхтэнд жижиг бэлгэвч хэрэглэвэл урагдах аюултай. Бэлэг эрхтэндээ тохируулан бэлгэвчнийхээ хэмжээг сонгоорой. Ингэснээр аливаа гарах эрсдэлээс сэргийлж чадна.

Япон бэлгэвч

Олон хүн Япон бэлгэвчийг сайшаадаг. Учир нь чанартай, маш нимгэн бөгөөд таашаалыг илүү мэдрүүлдэг гэжээ.

Үнэртэй бэлгэвч

Үнэртэй бэлгэвч нь жимс, шоколад, ваниль, гаа, кола, чихэр, тэр ч бүү хэл гахайн махны зэрэг олон төрөл байдаг. Бэлгийн харьцааны үед таатай үнэр ялгаруулах боловч эмэгтэйчүүдэд мөөгөнцрийн халдвар үүсгэх боломжтой.

Эмэгтэй бэлгэвч

Эмэгтэй бэлгэвч нь хэрэглэхэд хялбар ч хамтрагчид тэр болгон сонгодоггүй. Гэхдээ эрэгтэй бэлгэвчийг орлох төгс бүтээгдэхүүн. Жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөс 95% урьдчилан сэргийлдэг. Эрэгтэй бэлгэвчийг бодвол арай бага үр дүнтэй. Эмэгтэй бэлгэвч нь хоёр үзүүрт уян гогцоотой уу. Секс хийхийн өмнө үтрээнд оруулна. Үтрээнд бэхлэхийн тулд бэлгэвчийн доторх бөгжийн үтрээ рүү гүн оруулна. Нөгөө үзүүрт байх цагираг нь үтрээний гадна үлдэж, түүгээр бэлэг эрхтэн дамжин үтрээ рүү орох юм. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийг нэг дор ашиглаж болохгүйг анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *